2021 онд аймгийн Прокурорын газраас хийсэн бүтээн байгуулалтын ажлууд

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас прокурор, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг хангах, аюулгүй байдлыг хангах, прокурор, ажилтанд тусламж, дэмжлэг үзүүлэх, сайшаан дэмжих, өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, эрүүл мэндээ сахин хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр 2021 оны 05 дугаар сард тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж, энэ оны 3, 4 дүгээр улиралд фитнессийн өрөөг бий болгож, тохижуулах, хөнгөн цай, кофе уунгаа ном унших, суралцах орчин /book cаfе/-г бүрдүүлэх,  албаны орон сууцыг засварлах, албан конторт зарим засварын ажил хийх, байгууллагын хамгаалалтын хашаа болон байгууллагын гадна талын явган хүний замын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэсний зэрэгцээ хамт олноороо 2021 оны 12 дугаар сарын эхээр сайн дурын үндсэн дээр хандивын аян өрнүүлж, зарим ажилтанд тусламж дэмжлэг  үзүүллээ.

Цаашид дээрх ажлын хүрээнд тодорхой ажил, арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

You May Also Like