Аймгийн Сонгуулийн хороо байгуулагдлаа

МУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос 3 дугаар сарын 29-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулсан. Тэгвэл өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг уншиж танилцуулан, аймгийн сонгуулийн хорооны тамга албан бланкыг гардуулан өгч, энэ удаагийн сонгууль амаргүй цаг үед зохион байгуулагдах гэж байна. Тиймээс аймгийн сонгуулийн хороог сум, хэсгийн хорооны бүх шатанд халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан ил тод, нээлттэй ажиллахыг даалгаж, цаашдын ажлаас нь амжилт хүслээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ба Аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Хуралай, Нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Ө.Тиянах, гишүүдэд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол, аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Наранбаатар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Заманбек, аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестивал, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн Т.Ариунцэцэг, аймгийн ИТХ-ын Орон нутаг хариуцсан ажилтан Н.Айдолда нар томилогдсон байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө сумын сонгуулийн хороо, сумдын сонгуулийн хороо 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хэсгийн хороодоо байгуулах ёстой. Үүнтэй холбогдуулан Аймгийн сонгуулийн хороо анхны хурлаа хийж ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

You May Also Like