Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Ай Си Ти групп ХК-ийн ТУЗ-ийн дарга Г. Лхамсүрэнтэй уулзаж, Дижитал аймаг санаачлагын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.
Дижитал үйлчилгээг нэвтрүүлснээр төсвийн зардал буурч, иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэн төрийн үйлчилгээний хүнд суртал багасах юм.
Төрийн үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээ яагаад иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдаг вэ? Төрийн албан хаагчдын хүнд суртал гэхээсээ илүүтэй бидний ажиллаж буй ажлын гүйцэтгэлийн механизм, бичиг цаасны дүрэм журам, үйл ажиллагаа явуулах дэд бүтэц нь өөрөө хоцрогдсон, хэтэрхий гар ажиллагаатай байна. Тиймээс иргэдэд учирдаг тэрхүү төрийн хүнд суртлыг шийдвэрлэх цор ганц арга зам нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх явдал юм.
“Ай Си Ти групп” компани эх орондоо анхны токенжуулсан үнэт цаас гаргасан юм.
Токенжуулах гэдэг нь аливаа биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх явц. Токен бүр нь бодит хувьцаа, үнэт цаасаар баталгаажих учир криптокойноос илүү найдвартай, үнэ цэнээр баталгаажсан санхүүгийн хөрөнгө бөгөөд блокчэйн технологид суурилсан арилжааны системээр дамжуулан арилжих, шилжүүлэх боломжтой.
Токений суурь болох үнэт цаас нь бүртгэлийн байгууллагаас гадна блокчейн технологид давхар бүртгэгдэх тул хөрвөх чадвар, найдвартай байдлаараа давуу. Мөн хувьцаа, үнэт цаасыг токенжуулснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал авах, ногдол ашиг тараах зэргийг хялбаршуулах боломжтой юм.