Цахим хурлаар авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, зөвлөмжийн биелэлт зэрэг арга хэмжээг хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж өглөө.
Энэхүү ажлын зорилго нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт, явц байдал болон мөрдөгчийн мэдэгдэл, зөрчил арилгуулахаар хүргүүлсэн албан бичгийг мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцах, шалган туслах, арга зүйн туслалцаа үзүүлэхэд оршино.