АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ АНХНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

    Аймгийн удирдах ажилтнуудын туулай жилийн анхны шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.02/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.
Онцгой байдлын газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Эрүүл мэндийн газар, Өлгий сум, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
Мөн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Сагсай, Ногооннуур болон Улаанхус сумдын Засаг дарга нар цаг үеийн нөхцөл байдлын мэдээллээ танилцуулж, санал хүсэлт тавилаа.
Дээрх сумдын мэдээлснээр орон даяар явуулсан мал тооллогын дүнгээр сумдын малын тоо толгой буурсан үзүүлэлтэй байгааг тэмдэглэн хэлж, зуншлага тааруу байснаас өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай байгааг онцлов.
Энэ үеэр сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт хангалтгүй байгааг аймгийн удирдлагууд онцолж, сумууд нөөц бололцоогоо дайчлан зохих хэмжээнд өвс, тэжээлийг нэмж байршуулах шаардлагатай гэв.
Түүнчлэн шуурхай хуралдаанд 60 гаруй байгууллагын удирдлагууд оролцох ёстой боловч зарим байгууллагын дарга нар хүндэтгэх шалтгаангүйгээр шинэ оны анхны шуурхай хуралдаанд хүрэлцэн ирж оролцсонгүй. Дараа дараагийн хуралдаанд энэ мэтчилэн оролцоогүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана гэдгийг Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдлагуудад анхаарууллаа.
ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ХУРАЛДААНААС ДАРААХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨГДЛӨӨ
ҮҮНД:
Амгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол болон ХБТХОХ-ийн дарга Х.Анар нарт
• Аймгийн төв талбайн мөсөн хотхоны ажлыг дүгнэж, холбогдох байгууллагуудыг байр эзлүүлэн, урамшуулах ажлыг зохион байгуулах
Нийт байгууллага, агентлагийн дарга нарт
• Аймгийн УАШЗ-нд байгууллагын удирдлагууд өөрийн биеэр тогтмол оролцох
• Аймгийн УАШЗ-нийг үр дүнтэй зохион байгуулах талаарх саналыг хүлээн авч нэгтгэх, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох
Баяннуур сумын Засаг дарга И.Дөрветханд
• Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд өртөх иргэдийн холбогдох материалыг бүрэн бүрдүүлэх, нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулах
Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамедэд
• Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эзэмшлийн барилгыг эзэнтэй болгох талаар арга хэмжээ авах
Хуваарилагдсан байгууллагуудад
• Аймгийн МХГ-аас шилжиж ирсэн төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл боломжоор хангах
Сумдын Засаг дарга нарт
• Сумдад ажиллах цэргийн тоо бүртгэлийн комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
• Тухайн долоо хоногт хийгдсэн ажил болон өвөлжилтийн мэдээг тогтмол ирүүлэх зэрэг үүрэг даалгавар өгөгдлөө.

You May Also Like