Төрийн байгууллагуудын 2021 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэлээ.

Төрийн байгууллагуудын  2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсож, үйл ажиллагааг дүгнэлээ.

Аймгийн  Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, байгууллага, болон бусад төрийн байгууллагуудын 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг аймгийн Засаг даргын зөвлөлөөр сонсож, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2021 оны А/751 дүгээр захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх” журмын дагуу үнэлгээ хийж, дүгнэлээ.

 Үнэлгээгээр: Улсын бүртгэ   лийн хэлтэс 96.17 оноогоор 1-р байр, Стандарт хэмжил зүйн хэлтэс 90.72 оноогоор 2-р байр,  Орон нутгийн өмчийн газар 90.13 оноогоор 3-р байр эзэлсэн бол журмын дагуу 75-89 хүртэл оноо авч “Тодорхой үр дүнд хүрсэн” үнэлгээгээр – Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Аймгийн Номын сан, Аймгийн Музей, Биеийн тамир, спортын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төв, ШШГүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, БОАЖуулчлалын газар, УЦУОШГазар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Аймаг дахь Нисэх буудал зэрэг байгууллагууд дүгнэгдлээ. 

You May Also Like