Аймгийн Засаг дарга Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, Үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь-ийг хүлээн авч уулзлаа.

Монгол улсын Засгийн газар хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь болон аймгийн СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Адалбек нарыг Засаг даргын албаны өрөөнд хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын үеэр талууд аймаг дахь СУАТ ХХК-ийн үйл ажиллагаа, аймаг дахь усны чанар, усны үнэ, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж санал солилцов. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан аймгийн усны чанарт анхаарч судалгаа, дүн шинжилгээ хийж, судалгааны үр дүнтэй холбогдуулан холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай. Мөн СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Адалбектэй хамтран ажиллах ажлын хүрээнд жил болгон доор хаяж 10 худгийг цахим хэлбэрт шилжүүлэн шат дараалалтай баг, сумдын усны худгийг цахим худаг болгох ажлыг дараа жилийн төлөвлөгөөнд оруулах болно гэв.

You May Also Like