ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ БОЛОН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт” зохион байгуулав. Тус хуралд аймгийн ИТХын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй аймгийн удирдлагууд болон холбогдох агентлаг, байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. Тус сургалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан аймгийн хэмжээнд 2022 онд төлөвлөгдсөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлууд, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх асуудлын хүрээнд хэрэгжсэн болон төлөвлөсөн ажлуудыг т  анилцуулж, аймгийн Засаг даргын хувьд цаашид хүний хөгжил тэр дундаа хүүхдийн хөгжилд түлхүү анхаарч ажиллах болно гэв.

You May Also Like