УЦС БАРИХАД НЭН ТЭРГҮҮНД ИРГЭДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХҮСЭЛТ ТАВИВ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх , аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон бусад холбогдох хүмүүс Эрдэнэбүрэн УЦС-ын төслийн хүрээнд Баяннуур суманд ажилласан юм. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд УЦС-тай холбоотой нөлөөлөлд өртөж буй ард иргэдийг эрх ашгийг хамгаалахын тулд дараах асуудлуудыг шийдэх өгөхийг хүсэв.

– Нөлөөлөлд өртсөн айлуудад 4 жилийн турш өвс тэжээлээр ханган дэмжлэг үзүүлэх.

 – “Цэцэгт” багийн суурьшлыг нүүлгэх , дахин төлөвлөх ажил хийх.

 – УЦС барих явцад ажиллах ажилчдыг нөлөөлөлд өртөж буй иргэдээс сонгон ажиллуулах.

 – Цаашид УЦС баригдаж ашиглалтад орсон нөхцөлд нөлөөлөлд өртөж буй иргэдийн хүүхдүүдийг сурган тус УЦС-д тогтмол ажлын байртай болгох.

– Түрэгийн үеийн Цагаан хөшөө, шинэ, хуучин оршуулгын газрыг хамгаалан авч үлдэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах гэх асуудлуудыг шийдэж өгөх хүсэлтийг тавилаа.

You May Also Like