САГСАЙ СУМЫН ХАРАНГАД БАГИЙН МОДОН ГҮҮРИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2022 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Сагсай сумд ажилласан. Тэрбээр Сагсай сумын Харангад багийн модон гүүрийг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд сэргээн босгох ажлыг бүрэн хийж гүйцэтгэхийг Цэнгэл, Сагсай , Улаанхус сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. Тус ажлын дүнг сумын Засаг дарга нарын 2022 оны ажлын тайланг дүгнэхдээ хамгийн түрүүнд хянаж үнэлгээ өгөх болно гэв. Гүүрийг сэргээн босгох ажилд зарцуулах зардлыг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм. Мөн малчдын хүсэлтийн дагуу Сагсай сумын 6 дугаар багт гүүр барих асуудлыг газар дээр нь шийдлээ.

You May Also Like