Бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд нэмэр болохуйц онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц цогцолбор, ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл, баялаг бүхий өргөн уудам газар нутаг, түүнд зохицсон нүүдлийн амьдралын өвөрмөц хэв маягийг давуу талаа болгон аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “ПАМУК РЕСОРТ” амралтын цогцолбор газар өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Нээлтэд зориулан “Паккале” ХХК, М.Хурманханы нэрэмжит ХДТеатр болон “Памуккале” ресторан хамтран Нүүдэлчдийн уламжлалт “Хаврын баяр-2022” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.
Нүүдэлчдийн уламжлалт “Хаврын баяр-2022” арга хэмжээний үеэр нүүдэлчдийн уламжлалт өв соёл, ёс заншлыг таниулан сурталчлах зорилгоор Харилцаа дууны уралдаан буюу Айтыс, Хүүхэн хөөх буюу Кыз куар, Тулам булаацалдах тоглоом буюу Көкпар, Халх сурын харваа, Бүргэдчдийг шалгаруулах, Үндэсний хувцас шалгаруулах, Судалбар зургийн уралдаан зэргийг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулан шагнал гардуулав.
Тус соёлын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, ГХБХБГазрын дарга К.Болат, “Паккале” ХХК-ний удирдлагууд болон ард иргэд, зочид төлөөлөгчид оролцлоо. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид гийчдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, тус амралтын газраараа дамжуулан гадаад дотоодын үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нийцсэн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, нүүдэлчин түмний зан заншил, ахуйн соёл, уламжлалт ёсыг сурталчлан таниулах, унаган ёс жаягаар нь хадгалах зорилт тавин ажиллаж буй “Паккале” ХХК-ний хамт олныг дэмжинэ ажиллахаа илэрхийлэв.