Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд Монгол Улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд манай улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-оноос хойш 500 гаруй Монгол иргэн Австрали улсад суралцан төгсөж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж иржээ. Тус тэтгэлгийн талаарх мэдээллийг манай аймагт танилцуулахаар хөтөлбөрийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Дайвид Прэстон, Монгол дахь тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин, тус хөтөлбөрт хамрагдаж, суралцсан Олон улсын Америк бүрэн дунд сургуулийн англи хэлний багш У.Марта болон аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол нар мэдээлэл өглөө. Хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнх тэтгэлэгт өргөдөл гаргахад тэгш боломж олгодгоороо давуу талтай.
Монгол дахь Австралийн тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаар авна уу www.australiaawardsmongolia.org