Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих 1, 2 дугаар ээлжийн ажлын явцтай танилцах, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх болон 3,4 дүгээр ээлжид орох сургууль, цэцэрлэг, дотуур байрны судалгаа хэрэгцээг шаардлагад үндэслэн тодруулах зорилгоор БШУЯ-ны хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан, БШУЯ-ны хөрөнгө оруулалтын газрын инженер С.Одмаа, Барилгын Хөгжлийн Төвийн хяналтын инженер Ө.Мөнх-Отгон, Н.Насанбаяр нар Баян-Өлгий аймагт ажиллаж, Аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон зарим хэлтэс агентлагуудын дарга нартай уулзав. Уулзалтын үеэр тус аймагт авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар санал солилцон, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Тус ажлын хэсэг нь 1 дүгээр ээлжийн Алтанцөгц, Улаанхус, Дэлүүн Баяннуур, болон 2 дугаар ээлжийн Бугат, Булган, Буянт, Сагсай сумд очиж, газар дээр нь танилцаж явна.