ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР КОМИССЫН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ ХОВД АЙМАГТ БОЛЖ БАЙНА.

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах” төсөл, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах-2” төсөлтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтнуудыг чадавхжуулах үндэсний хэмжээний бүсчилсэн сургалт зохион байгуулж байна.

Баруун бүсийн сургалт Ховд аймагт 2022 оны 3 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хоёр өдөр үргэлжилнэ. Уг сургалтад Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Увс аймгуудын ХБХЭМБНХ-ын салбар комиссын гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга, Нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн багийн эмч нар гээд нийт 100-аад хүн оролцож байна.

You May Also Like