ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ МАРГААШ БУЮУ ОРОН НУТГИЙН ЦАГААР ӨГЛӨӨНИЙ 07:00 ЦАГТ ЭХЭЛНЭ.

         Төрийн албаны ерөнхий шалгалтыг аймаг, нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу маргааш өглөө орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Манай аймгийн шалгалт орон нутгийн цагаар 07:00 цагт явагдахыг анхаарна уу. Шалгалтад нийт 7674 иргэн оролцохоос Баян-Өлгий аймагт 307 иргэн бүртгүүлсэн байна.

Шалгалтын сорил, даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим программын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөнө. Бүх шалгалт тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар  явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар бөгөөд 100 хувь цахимаар үргэлжилнэ.

Шалгалт өгөхөөр ирэхдээ анхаарах зүйлс:

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байх шаардлагатай.

Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалт өгөх боломжгүйг анхаарна уу.

You May Also Like