Төрийн албаны ерөнхий шалгалт 2 өдөр амжилттай зохион байгуулагдлаа

    Энэ жилийн эхний Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар нэгэн зэрэг эхэлж 4 дүгээр сарын 01,02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Баян-Өлгийн аймгийн хувьд энэ удаагийн шалгалт нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хоёр өдөр ил тод, олон нийтэд нээлттэйгээр мэргэжлийн байгууллагуудын хяналтын доор, өдөрт 5 ээлжээр нийт 10 ээлжийн шалгалтыг зохион явууллаа. Тус аймгаас 307 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 264 иргэн шалгалтад оролцож 66 иргэн тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэх боломжтой боллоо. Шалгалтын ирц 86 хувьтай. Шалгалт зохион байгуулахад хамтран ажилласан Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, ЦШСГазар, Нэтком ТӨК зэрэг албан байгууллагуудад Төрийн албан зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс баярласан талархсанаа илэрхийлье.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

You May Also Like