“Монгол Заман” сонин дахин хэвлэгдэн гарлаа.

 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн, сэтгүүлч агсан Рахатын Асылбекийн эрхлэн гаргаж байсан “Монгол Заман” нийгэм, танин мэдэхгүйн сонин дахин хэвлэгдэн гарлаа. Тус сонин өмнө нь сард хоёр удаа хэвлэгдэн гарч байсан бол одоо сард нэг удаа монгол казах хэл дээр хэвлэгдэн уншигч олны хүртээл болно. Сонинг “Ёлт” худалдаа үйлчилгээний төвийн захирал Төкейгийн Көбеш ивээн тэтгэжээ. “Монгол Заман” сонин нь Монгол орны төдийгүй гадаадад гарцтай түгээмэл хэвлэл бөгөөд Казах, Монгол үндэстэн угсаатны зан заншил, түүх нийгэм, ахуй амьдралыг ергөн сурталчилдаг орон нутаг дахь шилдэг сонин юм. Мөн 2019 оны “МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит» шагналт сонин, 2018 оны «Орон нутгийн шилдэг сонингоор» шалгарч байсан.

You May Also Like