“ХИЛ ОРЧМЫН ДЭГЛЭМ-2022” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

 

            Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хилийн 0165  дугаар анги хамтран “ХИЛ ОРЧМЫН ДЭГЛЭМ-2022” зөвлөгөөн зохион байгууллаа.

           Зөвлөгөөнд аймгийн ЗДТГазрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга, хилийн 0165 дугаар ангийн захирагч, бие бүрэлдэхүүн, БОАЖГазар, МХГазар, ЦГ-ын экологийн цагдаагийн алба, Прокурорын газар, МАНУТХГХЗахиргаа болон бусад холбогдох байгууллагуудын албан хаагч нар оролцов.

        Уг зөвлөгөөнөөр хилийн орчимд тулгамдаж буй асуудал, хилийн зөрчлийн талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж цаашдаа хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

You May Also Like