ТАНЫ НЭР ДЭЭР АШИГЛАДАГГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН
ТАТВАРЫН ӨР ҮҮСГЭЖ ЯВАА ЮМ БИШ БИЗ?!
Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг байна. Ингэснээр нэг талаас тээврийн хэрэгслээ худалдсан иргэн дээр татвар, торгуулийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй. Нөгөө талаас тухайн тээврийн хэрэгсэл худалдаж авч байгаа иргэний өмч биш тул аль аль талдаа хохиролтой байдаг.
Тиймээс уг асуудалд иргэн та хариуцлагатай хандаж таны нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, тээврийн хэрэгслийн лавлагаа авч, бичиг баримттайгаа Авто тээврийн үндэсний төвд дээр очин хасалт хийлгэх боломжтой.