Шатахуун түгээх станцууд шатахууныг дутуу шахаж байна гэсэн эргэлзээ иргэд, олон нийтийн дунд яригддаг. Тэгвэл энэ эргэлзээг арилгах үүднээс тухайн түгээгүүр шатахууныг бүрэн гүйцэд шахаж буйг шалган баталгаажуулж, гэрчилгээ олгодог.
Энэхүү ажлын хүрээнд гэрээ, графикийн дагуу өнөөдөр /2022.04.06/ аймгийн Стандарт, хэмжил зүйн газраас Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа Ник Петровис ХХК-ний ШТС-уудад 2022 оны I-р ээлжийн баталгаажуулалтын ажил хийгдлээ. Өмнө нь Хөрс авто сервисийн ШТС болон Алтай, Буянт сумдад тохирлын үнэлгээ, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт хийгдсэн байна.
Стандарт, хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог. Стандарт, хэмжил зүйн газраас шалгаж олгосон энэхүү гэрчилгээ тухайн түгээгүүрийн баталгаажилт болдог юм.