ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ.

   
УИХ-ын гишүүн Т.Аубакир, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Баян-Өлгий аймагт албан томилолтоор хүрэлцэн ирлээ. Сайдыг аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга А.Данабек нар хүндэтгэн угтан авлаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймгийн эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлагууд болон ажилтан албан хаагч нартай уулзалт хийхээс гадна Нэгдсэн эмнэлгийн Төвлөрсөн ариутгалын тасгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцоно. 

You May Also Like