МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН “ШИНЭ СЭРГЭЛТ” ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ.

     
“Монголын эдийн засгийн чуулган-2022” Төрийн ордонд өнөөдөр маргааш болно. “Монголын эдийн засгийн чуулган-2022” – Шинэ сэргэлтийн бодлого уриан дор зохион байгуулагдаж байна. Чуулганаар эдийн засагт үүсч буй сорилт болон боломж, гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна. Чуулганд төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэж байна. Тус чуулганд аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Анар нар оролцож байна.

You May Also Like