2022 оны нэг дүгээр сарын 15- ны өдөр Америкийн Нэгдсэн улсын Сампингийн холбооноос зохион байгуулагдсан UAAA – GLOBAL CUP 2022 олон улсын онлайн тэмцээнээс шагнал хүртсэн Баян-Өлгий аймгийн соробанчид хүсэн хүлээсэн шагналаа гардан авлаа. Энэхүү тэмцээнд манай аймгийн хүүхдүүд анх удаа оролцож, Х.Айсултан сампин цээж тооллын төрөлд аварга болсон бол Е. Айбану сампин цээж тооллын төрөлд мөнгөн цом, А. Мырзатай сампин цээж тооллын төрөлд хүрэл цом, Е. Феррух сампин цээж тооллын төрөлд Хүрэл цом тус тус хүртсэн байна.
UAAA – GLOBAL CUP тэмцээнд АНУ, Монгол, Хятад, Тайвань, Мехсик зэрэг улсын 550 гаруй хүүхдүүд оролцжээ. ТОЯА академийн удирдлага, сургагч багш нар, болон уйгагүй идэвхтэй хөдөлмөрлөсөн бяцхан оюунлаг хүүхдүүд баярласан талархсанаа илэрхийлье.