ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА БӨГӨӨД ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

    Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд болон 0165 ангийн захирагч, хурандаа Х.Эрдэнэтогтох нарын албаны хүмүүсийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүлээн авч уулзлаа.

   Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллах үеэр “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аймгийн нутаг дэвсгэр дэх Цагааннуур, Даянгийн боомтуудыг авто замаар холбож, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Цагааннуур боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож, чөлөөт бүс байгуулахаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан юм. Мөн Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын бүс нутгаар зарлаж, бүтээн байгуулалтууд өрнөх хөрөнгө оруулалтууд хийгдэхээр болсон билээ.

   Эдгээр бүх шийдлүүд хилийн бүс, зурвас, хил хамгаалах байгууллагатай салшгүй холбоотой. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга Н.Ганболд эдгээр хөгжлийн шийдлүүдтэй танилцахаар газар дээр нь ажиллаж байгаа юм. Аймгийн Засаг дарга өмнө нь Хил хамгаалах байгууллагыг төвлөрсөн эрчим хүчний шугамд холбох, барилга байгууламжид урсгал засвар хийх, шилэн кабелд холбох, хил хамгаалалтад орчин үеийн техникийн ололтыг нэвтрүүлэх зэрэг ажлуудад хамтарч ажиллаж байсныг 0165 ангийн захирагч, хурандаа Х.Эрдэнэтогтох дурдлаа.

You May Also Like