Нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд амжилттай оролцож, аймгийн нэр хүндийг өндөрт өргөж, анх удаа эмэгтэй боксчдоос тэргүүн байр эзэлж аварга болсон А.Зейнепийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүлээн авч, баяр хүргэн “Хүндэт өргөмжлөл” гардуулан, мөнгөн шагналаар шагнаж хүндэтгэл үзүүллээ. А.Зейнеп нь 11 дүгээр ангийн сурагч бөгөөд Өлгий сумын Ерөнхий боловсролын “Дарын” цогцолбор сургуульд сурдаг.
