БОАЖСайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны “Наурыз”-ын баяраар Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллах үеэр аймгийн БОАЖГазарт шинэ УАЗ Фургон автомашин өгөхөөр шийдвэрлэсэн. УИХ-ын гишүүн Т.Аубакир, Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцах үеэр уаз фургон маркын автомашиныг БОАЖГазарт гардуулж өглөө.
