АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ПРОФЕССОР М.ГАНБАТ БАГШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

   Боловсролын мэдээлэл технологийн төвийн зөвлөх, профессор М.Ганбат багшийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Профессор М.Ганбат багш Баян-Өлгий аймгийн 80 гаруй багшид “ээлжит хичээлийн цахим контент боловсруулах арга зүй”– агуулгаар 2 өдрийн танхимын сургалтыг  амжилттай зохион байгуулсан. “КОВИД-19 цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын багш сурагчид орон зай, цаг хугацааны байршлаас үл хамааран сургалтын үйл ажиллагааг онлайнаар явуулсан. Боловсролын салбар цахим шилжилт,  шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага тулгарсан билээ.

   Уулзалтын үеэр Засаг дарга Профессор М.Ганбат багштай аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй яриа өрнүүллээ. Профессор М.Ганбат багш нь физикийн олимпиадын хорооны дарга. Иймд Засаг даргын мөрийн хөтөлбөрт улсын болон олон улсын олимпиадыг аймагтаа зохион явуулан гэж тусгагдсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Улсын физикийн олимпиадыг Баян-Өлгий аймагт зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, аймгийн Боловсролын газрын дарга Г.Амантайд судлах үүрэг өглөө.

You May Also Like