АМГТГ-ЫН ДАРГА Л.БАЯРМАНДАЛААР АХЛУУЛСАН АЛБАНЫ ХҮМҮҮСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

       Ашигт малтмал газрын тосны газрын албаны хүмүүс Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалаар ахлуулсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Дашпүрэв, Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай, Уул уурхай судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Өнөрнасан, АМГТГ-ын мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Хандсүрэн болон АМГТГ-ын Баян-Өлгий аймаг дахь төлөөлөгч н.Батхишиг нарыг  аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Засаг даргын зөвлөх Ш.Хабыл нар хүлээн авч уулзлаа.

     Аймгийн Засаг дарга Д.Бауыржан эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлын талаар яриа өрнүүлж,   өнөөдрийн хэлэлцүүлэг бүтээлчээр, зорилго чиглэлийн дагуу явагдана гэдэгт найдаж байна гэлээ.

 

You May Also Like