МОД ТАРИХ ХУГАЦАА АЙСУЙ.

   Баян-Өлгий аймаг “Ногоон Өлгий” дэд хөтөлбөр батлуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 20 сая мод тарьж ургуулна.  Мөн мод тарьж ургуулсан, ногоон байгууламжаа нэмсэн, жимсний аж ахуй хөгжүүлэх байгууллага, иргэдийг бодлогоор дэмжихээр болсон. Үүнээс гадна 300 га талбайд жимс, жимсгэний 900 мянган мод тарих бөгөөд “Өрх бүр таван ширхэг мод” аян өрнүүлж, сум бүрт залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.

   Тэгвэл мод тарих хугацаа нь хаврын улиралд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 25, намрын улиралд есдүгээр сарын 20-ноос аравдугаар 10-ны хооронд байдаг.

   ХҮН БҮР ЭНЭ ХУГАЦААНД МОД ТАРЬЖ, ИРЭЭДҮЙ ХОЙЧДОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ НОГООН ДЭЛХИЙ ҮЛДЭЭХ ИХ ҮЙЛСЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛААРАЙ.

You May Also Like