Баян-Өлгий аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээн өнөөдөр /2022.04.16/ зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдаас бүрдсэн баг тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Уг тэмцээнийг Монгол Улсын Засгийн газраас баталсан хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Дөл -2022” тэмцээнийг аймгийн засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулж байна.
Тэмцээнийг нээж аймгийн Засаг дарга Д.Бауыржан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хандан эх орноороо бахархах, эх оронч сэтгэлээ төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү тэмцээнд амжилттай оролцож, өөрсдийн зоригийг сорьж, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож түрүүлсэн баг тамирчид 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион явуулах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.