САГСАЙ СУМЫН 6 ДУГААР БАГИЙН ЕБ-ЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР НЬ ШИНЭ ГЭРЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛОВ.

  Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 27- ны өдөр Сагсай сумын 6-р багт ажиллаа. Ажлын хэсэг багийн иргэд, малчидтай уулзаж, хаваржилтын байдалтай танилцан, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, иргэдийн гомдлыг тэмдэглэн авч ажиллалаа.

  Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Засаг даргын орлогч С.Хонаев нар 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тус багт биечлэн ирж ажиллах үеэр иргэдийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгсөн сургуулийн дотуур байрны 2,5 сая төгрөгийн өртөгтэй нарны гэрлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө. Мөн тухайн үед хүүхдийн цэцэрлэгт гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай хэрэгслийг шийдвэрлэж өгөхөө амласан юм.

  Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Сагсай сумын Даян багийн хүүхдийн цэцэрлэгт 35 сая төгрөгийн тавилга, ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмж шийдвэрлүүллээ.

Үүнд:  Багш, сурагчдын ширээ, сандал, угтвар ширээ,гал тогооны ажлын ширээ, сургалтын хэрэглэгдэхүүний шүүгээ,хувцасны шүүгээ, Гал тогооны бүрэн тоног төхөөрөмж, 1,2 дугаар хоолны тогоо, 4 ширэмтэй пийшин, тоглоомын иж бүрдэл, хөлдөөгч, хөргөгч, дээжийн хөргөгч зэрэг шаардагдах бүхий л зүйл багтсан бөгөөд удахгүй хүлээлгэж өгөх болно гэдгийг Засаг даргын орлогч С.Хонаев багийн иргэдэд баяртайгаар дуулгав.

You May Also Like