“Ажил хэрэгч өглөөний цай” уулзалтыг аймгийн Соёл, Урлагийн газар зохион байгуулж, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, засаг даргын зөвлөх Ш.Хабыл, засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман, ЗДТГ-ын дарга Б.Мухамед болон бусад хэлтсийн дарга, мэргэжилтнүүд тус газрын үйл ажиллагаатай танилцав.
Соёл урлагийн газрын дарга Х.Бекжан байгууллагынхаа бүтэц, үйл ажиллагааг танилцууллаа. Уулзалтын үеэр цаашид орон нутагт соёл урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, иргэдэд хүрэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах, газрын үйл ажиллагаанд орон нутгийн зүгээс ямар бодлого баримталж ажиллах, соёл аялал жуулчлалын үйл ажиллагааг шинэлэг түвшинд хүргэж нутаг орныхоо түүх соёлыг улс эх орон, олон улсын хэмжээнд өндөр түвшинд гаргах нөхцөл бололцоог хэрхэн бүрдүүлэх талаар ярилцлаа.