“ЦАХИМ ГҮЙЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ ТАНХИМЫН СУРГАЛТ” БОЛЖ БАЙНА

   Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр цахим шилжилтийн бодлого зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байна.

   Энэ ажлын хүрээнд төсөвт байгууллагын цалингийн гүйлгээг цахимаар баталгаажуулах Эрхийн бүртгэлийн сан системийг ашиглан цахимаар гүйцэтгэх, баталгаажуулах, дадлагажуулах танхимын сургалтыг Сангийн яам, Төрийн сангийн газар болон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран аймгийн төвийн болон сумын төсвийн байгууллагын дарга, нягтлан бодогч нарт 4 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сангийн яам, Төрийн сангийн газрын зөвлөх Б.Алтанзул, Б.Цэрэндэлгэр нар гурван өдөр 7 ээлжийн тахимын сургалтыг удирдан төсвийн байгууллагын дарга, нягтлан бодогч нарыг сургаж байна.

   Ийнхүү Төрийн сангийн төлбөр тооцоо цахим системд шилжсэнээр дарга, нягтлан бодогч хаанаас ч цалин хөлс, бусад төлбөр тооцооны гүйлгээг баталгаажуулан, заавал төрийн санд очилгүйгээр илгээх боломжтой юм.

   Цахим баталгаажуулалтыг хийснээр төлбөр тооцооны хурд сайжирч, цаасан архив буурч, цахим архив бий болох гэх мэт маш олон давуу талтай.

You May Also Like