АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ АЛТАЙ СУМАНД АЖИЛЛАА

              Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2022.04.26/ Алтай сумын Улаан хад, Тоочин, Бороо бургас багуудын иргэд, малчид болон сумын төвийн оршин суугч, хөдөлмөрчидтэй уулзаж тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.

Уулзалтыг сумын ИТХ-ын дарга Ж.Шайзада нээж, Аймгийн ИТХ-ын  дарга Н.Бейбитхан үг хэлж,  Монгол Улсын Засаг захиргаанутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцууллаа.

Засаг дарга Д.Бауыржан иргэдэд  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” болон Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, уг  бодлогын хүрээнд манай аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болсон талаар иргэдэд мэдээлэл өглөө. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрийг   танилцуулж,  зарим тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаа.

Алтай суманд  ажиллах үеэрээ шийдвэрлэсэн ажлууд

  • Улаан хад багийн иргэдийн хүсэлтийн дагуу дотуур байр, цэцэрлэгийг нэгдсэн халаалттай болгох
  • Улаан хад багийн Цагаан гүүрийг сумын төсвийн 20 сая төгрөгөөр засварлах
  • Хүнд өвчтэй иргэнд 1800000 мянга. төгрөг бүхий хүчилтөрөгчийн аппарат
  • Бороо бургас багийн 6км замын засварын ажил /ажлын хэсэг байгуулагдаж, замын байдал танилцаж эхлэв/
  • Бороо бургас  багийн Хөндийд орон нутгийн төсвөөр шинээр нэг худаг гаргах зэрэг асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ удаагийн Алтай суманд ажиллах засаг даргаар ахлуулсан ажлын хэсэгт  аймгийн ИТХ –ын дарга Н.Бейбитхан, засаг даргын орлогч Х.Арман, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Барилга захиалагчийн албаны дарга Ш.Жанимхан, сумын ИТХ-ын дарга Ж.Шайзада, Алтай сумын засаг дарга А.Асет, аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Х.Заманбек болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд багтсан.

Мөн энэ үеэр мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасан  хөдөлмөрийг үнэлж аймгийн Засаг даргын 2022 оны А/65 дугаар шийдвэрийн дагуу шагнагдсан аймгийн аваргуудын шагналыг Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв.

Алтай сумаас аймгийн хошой аварга өрх 3, аймгийн аварга өрх 6, аймгийн аварга саальчин 1 төрөн гарсан билээ. Тус сум 1959 онд байгуулагдсан бөгөөд 5 багийн нийт 1034 өрх 3644 хүн амтай.

You May Also Like