АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД 3 НАСТАЙ МАЛЧИН ХҮҮ ОРОЛЦОВ.

 Аймгийн Засаг даргаар ахалсан ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдтэй уулзаж, хаврын сайхан өдөр иргэдтэй хамт гадаа сууж хуралдав. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан иргэдэд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” болон Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, уг бодлогын хүрээнд манай аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болсон талаар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг танилцуулж мэдээлэл өглөө.

`Хурлын төгсгөлд Засаг даргаас тус багийн иргэд хэд хэдэн асуудлыг тавьж шийдвэрлэж өгөхийг хүслээ. Иргэдээс ирсэн хүсэлтүүдийг хүлээн авч Засаг даргын орлогч С.Хонаев тодорхой мэдээлэл өгч ажиллав. Тус хуралд багийн бяцхан иргэн 3 настай малчин хүү ирж оролцох агшныг зураглаачид дурандаа буулгав.

You May Also Like