БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ИРГЭДЭД АСАРГАА ТОГТООХ КОМИСС ЭЭЛЖИТ ХУРЛАА ХИЙЛЭЭ

     Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргаа тогтоох комисс өнөөдөр Хүүхэд хөгжлийн төвд ээлжит хурлаа хийлээ.

     Тус комисс нь 14 хоногт нэг удаа тогтмол хуралдаж иргэдэд үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг байна. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргаа тогтоох комисс сумуудад очиж газар дээр нь ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад 5 дугаар сарын 3-наас Алтай суманд ажиллахаар товложээ.

    Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар мөн байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг шинэчлэн баталсан байна. Жагсаалтыг шинэчлэн баталснаар өмнөх оношнуудад шинээр 58 онош нэмж нэмэгдсэн байна.

You May Also Like