ЦАГААННУУР-УЛААНБАЙШИНТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛЭЭР ДУУСГАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА

       Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг хуваарийн дагуу Хилийн “Цагааннуур” боомтод ажиллах үеэр Цагааннуураас-Улаан байшинтын боомт хүртэлх 25.8 км авто замын ажил гүйцэтгэж буй БНХАУ-ын “Лонгжиан Роуд энд Бридж” ХХК-ий захирал Зан Чинютэй уулзаж, замын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.

     Тус замын хөрс хуулалт,  далангийн дүүргэлт, ухмал хэсэг бүрэн хийгдсэн, хучилтаас бусад ажлын гүйцэтгэл 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны наймдугаар сарын сүүлээр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг компанийн  захирал Зан Чиню  танилцуулав.

     Аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд баригдаж буй 25.8 км авто зам ашиглалтад орсноор Монгол руу чиглэх импортын ачаа тээвэр нэмэгдэхээс гадна Орос Хятадын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэр хийгдэж эхэлнэ. Хөдөлгөөний энэ эрчмийг дагаад үйлчилгээний газрууд бий болж, ажлын байр нэмэгдэнэ гээд олон давуу тал бий. Тиймээс бид дэмжих ёстой хэмээн тодотгов.

You May Also Like