ОНЦГОЙ КОМИССЫН 2022 ОНЫ VIII ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр /2022.05.09/ аймгийн Онцгой комиссын 2022 оны VIII хуралдаан аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болж, цаг үеийн асуудлаар хуралдлаа.

Онцгой комисс хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

Үүнд:

  • Цэнгэл сумын Ховд голын гүүрийг сэргээн засахад шаардлагатай хөрөнгө төсвийг дахин хянаж, нээлттэй зарлан үнийн санал авахаар болов.
  • Баяннуур сумын 1 дүгээр багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг аймгийн Мал эмнэлгийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн Онцгой комиссын цуцлах боломжгүй гэж үзлээ.
  • Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд бүх төрлийн хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосон хугацааг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав.

You May Also Like