ДЭЛХИЙН БАНКНЫ ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА ТӨСЛИЙНХӨНТЭЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

      Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа төслийн дарга Sean Bradley, Дэлхийн банкны Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир тэргүүтэй  албаны хүмүүс Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

       Уулзалтад аймгийн удирдлагууд, төслийн орон нутгийн ажилтан  болон төслийн чадавх бэхжүүлэх багийн гишүүд оролцов. Энэхүү уулзалтаар талууд сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, хэрэгжсэн төсөл, арга хэмжээ, орон нутгийн хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл солилцож, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зүгээс цаашид үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

You May Also Like