“ХҮНДИЙН ӨРГӨЛТ”-ИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧИН ХҮҮХДҮҮДИЙГ ШАГНАВ


Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зохиогдсон 2022 оны “Хүндийн өргөлт”-ийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчин хүүхдүүдийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүлээн авч уулзлаа.

Тус “Хүндийн өргөлт”-ийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс онцгой амжилт гарган Алтан медаль хүртсэн Г.Орхон болон Хүрэл медаль хүртсэн Х.Адил нарт баяр хүргэж, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнав.

Засаг дарга Д.Бауыржан амжилт гаргасан тамирчдад баяр хүргэж цаашид олимп, тив, дэлхийн чанартай спортын тэмцээнүүдэд улам амжилттай оролцож, салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөлийг дэвшүүлэв.

You May Also Like