АЛТАНЦӨГЦ СУМЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД БИЕИЙН ТАМИР СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Алтанцөгц суманд өнөөдөр /2022.05.06/ ажиллаж байна. Засаг дарга Д.Бауыржан тус суманд ажиллах үеэр Улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан спорт заалын байгууламжтай танилцав.

Засаг дарга Д.Бауыржан аймгийн ИТХ-ын дарга байх үедээ ирж танилцаж хөрөнгө мөнгийг шийдвэрлүүлж байсан. Тус заал нь ашиглалтад орсноор сумын хүүхэд залуучууд, ард иргэд биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцөл бүрдэж, бүх нийтийн спортыг түгээн дэлгэрүүлэх боломжтой болж байна. Иймд Засаг дарга Д.Бауыржан хувиасаа 15 ширхэг бөмбөг /сагс, волейбол, хөл бөмбөг/ гардуулж өгч, спортоор хичээллэн сумынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөлийг дэвшүүлэв.

Мөн энэ үеэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах зорилго бүхий Засаг даргын захирамж гарсан бөгөөд энэхүү захирамжийн биелэлтийг хангуулах ажлын хүрээнд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, хоцрогдол арилгах зорилгоор ахмад багш нартай хамтран ажиллаж байгааг Засаг дарга сайшаав.

 Боловсролын салбарын зөвлөх багш Ж.Мингай болон Математикийн ахмад багш Д.Бегзат нар тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, хичээлийн хоцрогдол арилгуулах, сургуулийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 хоногийн хугацаатай тус сургуульд ажиллаж байна.

You May Also Like