Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Хуралайгаар ахалсан ажлын хэсэг НЛМ-М ХБХХ төсөлтэй хамтран 2022 оны 05 дугаар сарын 04-06-ны хороонд Алтай суманд ажиллаа. Уг ажлын хэсэг Алтай суманд 3 чиглэлээр ажилласан байна.
- НЛМ-М ХБХХ төсөлтэй хамтран байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 0-16 хүртэлх насны хүүхдийн асаргаа тогтоох комисс нь газар дээр нь ажиллан, хурал зохион байгуулж, аймгийн төв рүү ирж асаргаагаа тогтоолгож чадахгүй байгаа хүүхдийн асаргааг тогтож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд уулзалт зохион байгуулжээ. Мөн комиссын үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн төв, сургууль, багийн засаг дарга, багийн эмч нартай хамтран төлөвлөгөө гарган ажиллах, сургуулийн дэмжлэгийн багийг байгуулж биелэлтийг нь 2022 оны 06 дугаар сарын 01-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг чиглэл өгсөн байна.
- Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийг дэмжин ажиллах талаар аймгийн Засаг даргын 2022 оны А/125 дугаар захирамжийн биелэлтийг хангах зорилгоор Алтай сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын зөвлөл, багш ажилчид, 12 дугаар анги төгсөгчдөд болон түүний эцэг эхчүүдэд уулзалт зохион байгуулж сэтгэл ханамжийн судалгаа авч, дотуур байрны үйл ажилгаатай танилцаж, багш нарт Архи, тамхины хор ууршиг, хүүхдэд сөрөг хэвшил тогтох цахим донтолтоос урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, сургуулийн номын санд түүх, соёлтой холбоотой 10 ширхэг ном хандивлан цаашид сургуулийн номын санд хуулийн булан нээхээр болжээ.
- Төрийн албан зөвлөлөөс энэ онд хүний нөөцийн аудит хийхтэй холбогдуулан тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Алтай сумын ИТХ, ЗДТГ-ын ажилтан албан хаагч нарт уулзалт хийж, хүний нөөцийн аудитын хүрээнд зөвлөн туслах ажлыг зохион байгуулан, заавар зөвлөгөө өгч ажилласан байна.