УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 30 ДУГААР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

   Аймгийн удирдах ажилтнуудын 30 дугаар ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.05.09/ танхимаар болон цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан удирдан зохион байгууллаа.  Хуралдааны эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

    Мөн өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, агентлагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх  тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо.

    Засаг дарга өнгөрсөн 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 13 сум 26 багаар  явж, 30 гаруй уулзалт зохион байгуулан, иргэд, малчид, хөдөлмөрчдийн ажил амьдралтай танилцан, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан албан томилолтын тайлангаар үргэлжлэв.

Засаг дарга энэ долоо хоногт дараах үүрэг даалгаврын чиглэл өглөө

  • Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд тарих модны тоо, хэмжээ, хуваарилалт, мод тарих төлөвлөгөөг нарийвчлан гаргаж батлуулах
  • Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинэ бүтэц, орон тооны судалгаа болон сул орон тооны захиалгыг ТАСЗ-д ирүүлэх
  • Байгууллага бүр сумдын удирдлага, Багийн Засаг дарга нарыг оролцуулах сургалт зохион байгуулахыг таслан зогсоож, нэгдсэн зохион байгуулалтаар явуулах
  • Байгууллага, агентлагийн дарга нар албан ажлаар Улаанбаатар хот болон сумдад ажиллахдаа аймгийн ЗДТГ-т урьдчилан мэдэгдэх, томилолт авах
  • Байгууллагын гаднах гэрэлтүүлгийг сайжруулах, сэргээн засах, шинэчлэх ажлыг дотоод нөөц, бололцоонд тулгуурлан зохион байгуулах
  • Сумдын отрын бүсийг тодорхойлж, тусгай хамгаалалттай газруудыг бэлчээрээр ашиглах зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авах ажлыг зохион байгуулах
  • Аймгийн Засаг даргын сумдад ажиллах үеэр иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг 2022.05.09-ний өдрийн дотор аймгийн ЗДТГ-т ирүүлэх

You May Also Like