Түүхэнд анх удаа Монголын бүх ард түмний XV спортын наадмын дунд шат, Баруун бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан уг тэмцээнийг зааврын дагуу, өндөр түвшинд зохион байгуулах үүднээс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Ө.Хуралайгаар ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангалтыг хангахаар өнөөдөр ЗДТГ-ын хурлын танхимд хуралдав.
Волейболын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 2022 оны 05-р сарын 13-15-ны өдрүүдэд О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт болно. Тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын волейболын холбоо, аймгийн Засаг даргын Тамгын газар болон Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулна.