Уг уулзалт цахим хэлбэрээр 05 дугаар сарын 13-ны өдөр болж Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын төлөөллүүд оролцлоо.
Цахим уулзалтаар талууд “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын төсөлд тусгах аймаг орон нутгийн санал/ дэд бүтэц, орон зайн төлөвлөлт/ болон салбарын бүсчлэлийг танилцууллаа.
Уулзалтын эхэнд Дамжин өнгөрөх тээвэр сэдвээр Гадаад харилцааны яамны ХОСТ-ын захирал, ТҮГЭС Э.Есүхэй болон Хилийн боомтын хөгжлийн асуудлаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд нар итгэл тавилаа.
Уулзалтад манай аймгаас Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга Х.Арман болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар нар оролцож, Засаг дарга Баян-Өлгий аймгийн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын төсөлд тусгах саналаа танилцуулав.