“НОГООН ӨЛГИЙ” АЯНЫ ХҮРЭЭНД ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧИД ХУВААРЬТ ГАЗАРТ МОД ТАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ногоон хөгжил-Эко аймаг” болгох зорилтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын 2022 оны А/326 дугаар захирамжаар “Ногоон Өлгий” аяныг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Уг аяны хүрээнд аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд хуваарилагдсан газарт мод тарих ажилд идэвхтэй оролцож байна.

Тэгвэл 2022.05.15-ний өдөр Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид “Ногоон Өлгий” аянд нэгдэж, хуваарьт газарт мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байгаагаараа онцлог байсан ба тус байгууллагын зарим албан хаагчид хүүхдүүдтэйгээ хамт мод тарьж, үр хүүхдээ хөдөлмөрч,  хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь үлгэрлэн, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсарт суралцуулан үр бүтээлтэй ажиллалаа.

 Нөгөөтээгүүр мод тарьж байна гээд гүн нүхэнд зулзаган суулгац хийж, хар шороогоор булаад жаахан ус асгаад л орхих биш таримал мод насанд хүртлээ усалж, арчилна гэдгээ тус байгууллагын албан хаагчид хариуцлагатайгаар мэдэгдэв. Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид нийт 400 суулгац суулгав. 

Мөн уг арга хэмжээний хэрэгжилтэд Өлгий сумын байгаль хамгаалагчид хяналт тавьж, зөвлөгөө өгч ажиллалаа.

You May Also Like