УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 31 ДҮГЭЭР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн удирдах ажилтнуудын 31 дүгээр ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.05.16/ танхимаар болон цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа. 

Хуралдааны эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

 Мөн өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, агентлагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх  тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо. 

Өнөөдрийн хуралдааны үүрэг даалгаврыг ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг даргын орлогч С.Хонаев болон Х.Арман нар өглөө.

Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаас дараах үүрэг даалгавар өгөгдөв.

  • Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод таригдсан газруудад гүний худаг гаргах, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авах
  • Сумдын эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авах материалаа бүрэн бүрдүүлэх, цахимд бүртгэх арга хэмжээг хариуцлагатай зохион байгуулах, санхүүжилт авах боломжийг хангаж ажиллах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах
  • Дэлүүн, Булган сумын хоорондох Хар усны гүүрийг яаралтай засварлуулахаар холбогдох арга хэмжээ авах

Аймгийн төвд зохион байгуулагдах Элсэлтийн Ерөнхий шалгалтын сарын вакуумжуулсан сургалтад харьяа нутаг дэвсгэрийнхээ төгсөх ангийн сурагчдыг бүрэн хамруулах арга хэмжээ авах зэрэг  үүрэг даалгаврууд өгөгдлөө.

You May Also Like