“ЖЕНДЕР БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ ӨНӨӨДРИЙН СУРГАЛТАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, ХЭЛТСИЙН ДАРГА НАР ХАМРАГДЛАА

    “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл,  Нэгдсэн Үндэстний байгууллага хамтран манай аймгийн шийдвэр гаргах түвшиний удирдах албан тушаалтнуудад “Жендер ба хүний эрх” сэдэвт сургалтыг хоёр өдөр дараалан  зохион байгуулж байна. Сургалтын эхний өдөр сумдын ИТХ-ын дарга нар болон сумдын Засаг дарга нар оролцсон юм. Харин хоёр дахь өдрийн сургалтад  аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсийн дарга нар хамрагдаж “Жендэр ба хүний эрх”-тэй холбоотой түгээмэл асуудлаар ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

   Дарга нар Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах нь, Жeндэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалт, Хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Хүний эрх аюулгүй орчин зэрэг сэдвүүдээр сургалт авч, хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ. Өнөөдрийн /2022.05.20/ сургалт аймгийн Цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулагдсан бөгөөд аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, сургалтыг нээж үг хэллээ.

You May Also Like