Боксын 2022 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний нээлт өнөөдөр /2022.05.21/ болж, аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож тэмцээнд оролцогч баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.
Уг тэмцээнийг 2022 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, аймгийн шигшээ багийг бүрдүүлэх болон ахмад тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилгоор аймгийн Биеийн тамир, спортын газар зохион байгуулж байна. Мөн боксын спортыг өсвөр залуучуудын дунд улам бүр түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэхийг зорьжээ.
Энэ удаагийн тэмцээнийг IBA-ийн дүрмийн дагуу зохион явуулах ба жин тус бүрдээ шилдгүүдээ тодруулах юм. Өсвөр үеийн боксын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн нь О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт хоёр өдөр үргэлжилнэ.