АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЛА МЭНСА Э ИЛ ГРЭЖЖЭ ТББ-ЫН МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-ын Монгол улс дахь төлөөлөгч Сайхан Монголын өнгө ТББ-ын тэргүүн Б.Лхагвачулуун болон орон нутаг хариуцсан ажилтан Р.Атимхан нарыг хүлээн авч уулзлаа.

   Тэрээр Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ санхүүжилтээр Улаанхус сумын Хөх Хөтөл багт 2021 онд Ландфил буюу хогийн шинэ цэгийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байна. Гэтэл энэхүү Ландфилийг орон нутгийн удирдлагууд хариуцаж авч ажиллуулахгүй, хариуцах эзэнгүй болгож  байгаа учраас Засаг даргад хандаж хариуцах эзэнтэй болгож өгөхийг хүсэж байна гэв.

  Засаг дарга “Аялал жуучлалын IV бүс болон хөгжихтэй холбоотой энэхүү Ландфил нь чухал ач холбогдолтой гэдгийг онцолж, боломжийн бүрдүүлээд өгсөн хогийн менежментийг үр ашигтай, зов зохистой ашиглаж, ажиглуулж явах нь бидний үүрэг гэлээ.

Иймд ГХБХБГ-ын дарга К.Болат болон Монгол Алтай нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн С.Жадыра нарт үүрэг чиглэл өгч,  Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-тай хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэхийг даалгав.

You May Also Like